Маш их боддог болохоор бодлоо ямар нэг зүйл дээр буулгамаар санагдлаа.
Сүүлийн үед хайрын тухай их бодогдлоо. Хайр, хайрлах гэж яг юу юм бол гээд... тэгээд миний хэдэн жилийн өмнө сонсож байсан, хайр бол сонголт , шийдвэр гэдэг үгтэй яг санал нийлж таарлаа. Хайрлах нь нөгөө хүний байдалтай огт хамаарахгүй гэсэн үг, түүнээс хамаараад хайрлах эсэх нь хувирч өөрчлөгдөхгүй, цэвэр өөрөө сонгож шийдэж хайрлаж байгаа учраас. Нөгөө хүн нь муу байсан ч , асуудалтай байсан ч , өөрт нь буцааж хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ч хайрласан хэвээрээ гэсэн үг. Бүр гоё байгаа биз. Та өөрийгөө тэгж хайрлуулж байна гээд бод доо. Би ийм муухай хүн байхад, би ийм сул талтай байхад үүнийг минь мэдээд намайг мэдээд намайг хайрлахаа болихвий, надад сайн байхаа больчихвы гэх айдасгүй, бас хайрлагдах гэу хичээх хэрэггүй, тэр хүний хайрлах эсэх нь чиний хэр зэрэг хичээхтэй огт хамаагүй гэсэн үг. Гэхдээ үүнд нэг асуулт гарч ирнэ. Нэгэнтээ л намайг ямар ч байсан хайрлах л юм чинь би тэгвэл ямар ч байсан болох юм биш үү гээд тэр хүнийг ашиглах юм биш үү? гэж. Тийм хүн байдаг л байх. Гэхдээ л тэгж хайрлуулсан хүн улам л тэр хүндээ бүхнээ зориулмаар, улам хичээмээр санагдана гэж бодож байна.
Гэхдээ ийм хайр нэг талаас өөрийгөө алдах аюултай.