Хүмүүс яагаад уул толгод, гол мөрөн , нар саранд мөргөж хүслээ шивнэнэ вэ?
Тэд үнэхээр сонсоно гэж үү?
Саяхныг хүртэл Хэнтий нутгаар бороо ороогүйгээс болоод, өвс ургахгүй малчидын хэдэн жил хөлсөө дуслуулан байж өсгөсөн мал нь олноор үхэж , малчид бэлчээр ус хайн хол газар нүүж, нэлээдгүй хүмүүс цөхрөнгөө барсан билээ.
Магадгүй тэр үед олон хүмүүс үнэхээр хүн төрөлтхөн бид ямар мөхөс, дорой, хязгаарлагдмал вэ гэдгээ ч бага ч болов бодсон байх.
Гэсэн ч энэ үед хүмүүс өөрсдийн аргаар Уул усаа тахиж, тахил дээж өргөж хур бороо хайрлаач хэмээн залбирч мөргөсөн. Гэтэл тэдний мөргөж тахиад байгаа уул, гол, нар, сар нь угтаа яг ямар бүтэцтэй, хэрхэн бий болсон бүтээлүүд вэ? гэдгийг Google сайтаас хаймагц л хамгийн эхний идэрц дээр ямар тайлбартай гарч ирснийг дор бичиж сонирхуулая.
Уул:
Уул нурууд нь чулуун мандлын хөдөлгөөн, техтоник хавтангуудын шахцалдан мөргөлдсөний үр дүнд үүссэн.
Гол:
Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг.
Нар:
Нар (Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд
нарны аймгийн нийт массын 99.86%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи
бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох
үүрэг гүйцэтгэнэ.
Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ.
Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C).
Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.
Сар:
Сар нь дэлхийн байгалийн
дагуул, нарны аймгийн тав
дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км
буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв (барицентр)
нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд
оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас
сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх
орбитийн үе) харагддаг байна.
Тэгэхлээр дээрх тодорхойлолтоор бол нар, сар, уул зэрэг нь мэдээж асар их хүчтэй, хүн төрөлхтөн бидэнд маш их ач тустай, бидний амьдралтай салшгүй холбоотой хэдий ч эдгээр нь амьд, бидний хүслийг сонсоод биелүүлээд, эсвэл бидэнд уурлаж хилэгнээд байдаг юм биш байх нь.
Бид эдгээрт мөргөж, гуйгаад байх нь яг хувцасны маникантай яриад хоол цай өгөөд байгаатай адил юм. Тэгэхлээр хэрэв та өмнө нь учрыг нь ч ололгүй хүмүүсийг дагаж эдгээрт мөргөдөг байсан бол нэгийг тунгаах нь зүйтэй байх нь ээ.




